Зам, талбайн цэвэрлэгээ үргэлжилж байна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:_shariljjj/NewFolder/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-2.jpg

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд авто болон явган замын цас цэвэрлэгээний ажил үе шаттай үргэлжилж байна.

Дүүргийн даваа, гүвээ 100 хувьтай цэвэрлэгдсэн, зорчих хэсэг хэвийн, төвийн хэсгээр цэвэрлэгээ 70 хувьтай, явган замын цэвэрлэгээ 50 хувьтай үргэлжилж байна.

Замын нуух, мөстсөн хэсгийг хусаж давс, бодис цацан халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажил үргэлжилж байна.

Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, иргэд, сууц өмчлөгчдийн холбоодыг орчны 50 метр хүртэлх цас, мөсийг цэвэрлэн халтиргаа, гулгаанаас сэргийлэн хамтран ажиллахыг уриалсан байна.