Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
БШУЯ: Даваа гарагийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэхгүй. Хичээл эхлэх өдрөө эхэлнэ
00

ЕБС-ийн сурагчдын амралт энэ долоо хоногт дуусч, ирэх даваа гарагаас хичээл эхэлнэ. Хичээл орсны маргааш буюу мягмар гарагт нь Их Эзэн Чингис хааны мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр тохиож буй учир бүх нийтээрээ амрах юм. Үүнтэй холбоотойгоор, ирэх даваа гарагийн хичээлийн өдрийг амралтын өдөрт шилжүүлэх тухай яриа цахим орчинд өрнөж эхлэв.
Энэ талаар БШУЯ-наас тодруулахад, "Даваа гарагийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэх асуудал манай яаман дээр огт яригдаагүй. Хичээл эхлэх өдрөө эхэлнэ" гэх мэдээллийг өглөө.



