Аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:бөх/252469484_1006307183247674_7116078189023643927_n (2)-Recovered-Recovered-Recovered-Recovered-Recovered.jpg

Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат, бөхийн чөлөөт барилдааны Олон Улсын хэмжээний мастер, аймгийн арслан Норжингийн Баярмагнайн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно.

Тус барилдаан Арваннэгдүгээр сарын 12-ны Ням гарагийн 11:00 цагт болох аж. Барилдах бөхчүүдийг 11 сарын 10-11-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.