П.Сайнзориг: Өчигдрийн түгжрэлийг зохиомлоор үүсгэсэн гэх яриа гаргаж байгаа хүмүүсийн өмнөөс харамсаж байна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
40
legacy:sainzorig/9a2f5782-95e0-4f1b-b27d-4d1baa0531d0.jpg

Өчигдөр нийслэл хотод авто замын түгжрэлийн улмаас тэг зогсолт хийсэн. Тэгвэл уг түгжрэлийг олон нийтийн зүгээс зохиомлоор үүсгэсэн байж болзошгүй гэж харж буй.

Тэгвэл уг асуудалд Хотын даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг дараах тайлбарыг өглөө. Тэрбээр, "Ийм яриа гаргаж байгаа хүмүүсийн өмнөөс их харамсаж байна. Бас их өрөвдөж байна. Шаардлага байхгүй шүү дээ. Өнөөдөр Улаанбаатарчуудын нийтлэг асуудал болсон түгжрэлийг санаатай үйлдэнэ гэж байж болохгүй.

ТЦА-аас өгсөн мэдээллээр өчигдөр зам дээр олон осол гарсан. Мөн бусад цас болон халтиргаа, гулгаанаас үүдэлтэй. Дэд бүтцүүдийг сайжруулах асуудал яригдаж байгаа. Бас гэрлэн дохиотой уулзваруудыг багасгах асуудлыг ярьж байгаа. Түүнчлэн яг энэ хууль батлагдаад маргааш нь шууд хэрэгжихгүй тодорхой нөхцөлүүд бүрдэж байж хэрэгжинэ. Үүнийг сайтар ойлгох хэрэгтэй. Юу юугүй төлбөртэй бүс тогтоох гэж байгаа зүйл биш" хэмээв.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Өчигдөр нам түгжирсэн. Өнөөдөр юу ч алга. Илбийн гайхамшиг биш гэж үү?

  • З
    Зочин

    Өчигдөр нам түгжирсэн. Иргэд зохиомолоор түгжрүүлсэн гээд шуум гаргасан чинь өнөөдөр түгжирдэггүй наасан. Зүгээр л наадчих юм аа

  • З
    Зочин

    Зориудаа зориуд ийм аргыг хэрэглэж чадах нөхдүүд шүү

  • З
    Зочин

    5 шараас сонсголон эргэдэг уулзвар өнгөртөл давхар зам тавихад л түгжрэл байргүй болно шүү дээ. Үүнийг хийгээч эрх баригч МАН -хаан. Хийх ажлаа мэдэхгүй идэж уухын төлөө үхэн хатан тэмцсэн гарууд.