МСНЭ: “ГАН ҮЗЭГ-2023” оны тэргүүн наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс жил бүр зохион байгуулдаг Хэвлэл мэдээллийн салбарын “ГАН ҮЗЭГ-2023” оны тэргүүн наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ.Дараах номинацийн дагуу нэр дэвшүүлэлтийг зохион байгуулж, шилдгийг шалгаруулна.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ
Орон нутгийн шилдэг сэтгүүлч
Радиогийн шилдэг сэтгүүлч
Cайтын шилдэг сэтгүүлч
Сонины шилдэг сэтгүүлч
Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч
Телевизийн шилдэг сэтгүүлч
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ШИЛДЭГ РЕДАКТОР
Сонины шилдэг редактор
Сэтгүүлийн шилдэг редактор
Телевизийн шилдэг редактор
Радиогийн шилдэг редактор
Сайтын шилдэг редактор
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЛБАРЫН ШИЛДЭГ БҮТЭЭЛ
Орон нутгийн хэвлэл мэдээллийн шилдэг бүтээл
Радиогийн шилдэг бүтээл
Гэрэл зургийн шилдэг бүтээл
Сайтын шилдэг бүтээл
Сэтгүүлийн шилдэг бүтээл
Сонины шилдэг бүтээл
Телевизийн шилдэг бүтээл
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА
Орон нутгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага
Шилдэг радио
Шилдэг сэтгүүл
Шилдэг сайт
Шилдэг сонин
Шилдэг телевиз
Хэвлэл мэдээллийн байгууллага, редакц, чөлөөт уран бүтээлч нь нэр дэвшүүлэлтийн материалаа 2023 оны 11 дүгээр сарын 11 өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 10 өдөр хүртэл хугацаанд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлд хаяглан ирүүлнэ үү.



