НЗДТГ: Хүн бэртэж гэмтээгүй. Цахилгааны массаас үүдэж гал гарсан байж болзошгүй

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
20
legacy:8  4/medee/2 давхар автобус.jpg

Үйлчилгээнд явж байсан хоёр давхар ногоон автобусны хөдөлгүүр шатсан. Тэгвэл уг асуудлаар холбогдох албаныхан дараах мэдээллийг өгөв. Тодруулбал,

"2 давхар автобусны хөдөлгүүр хэсгээс гал гарсан. НОБГ-ын гал унтраах шуурхай алба 8 минутын хугацаанд галыг унтраасан. Хүн бэртэж гэмтээгүй. Урдчилсан байдлаар цахилгааны массаас үүдэн гал гарсан байх магадлалтай бөгөөд шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоохор НОБГ-ын гал унтраах шуурхай албаны бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна" гэв.