Гэрээсээ гараад сураггүй болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг эсэн мэнд олжээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:обег з copy.jpg
legacy:obeg/зураг11 (72).jpg

Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг багийн “Өвөлжин” гэдэг газар иргэн Ж нь энэ сарын 11-ний өдрийн 17:00 цагийн орчим гэрээсээ гарч яваад сураггүй болсон тухай дуудлага мэдээлэл энэ сарын 12-ны өдрийн 08:05 цагт ОБГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу тус сумын мэргэжлийн ангийн алба хаагчид орон нутгийн 16 иргэнтэй хамтран иргэн Ж /41 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 11-р сарын 12-ны өдрийн 07:25 цагаас зохион байгуулж, мөн өдрийн 13:35 цагт гэрээс нь 10 км-т “Нарийн дэв” газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.