Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар өсжээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:oron suuts/377149059_646170877705552_982526577077320086_n copy.jpg

Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2023 оны 10 дугаар сард өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар, өмнөх сараас 0.8 хувиар өсжээ.

Шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ - 3.95 сая төгрөг,

Хуучин орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ -3.47 сая төгрөг байна.

Шинэ орон сууцны үнэ 1 м.кв талбайн дундаж үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.26 сая төгрөг байгаа бол хуучин орон сууцны хувьд Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 3.89 сая төгрөг байна.

legacy:oron suuts/399617365_646796067608739_318423695971490582_n.jpg