СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө, маргаашдаа цас орж, цасан шуурга секундэд 14-16 метр хүрч шуурна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:цас/tsasan shuurga.jpg
legacy:2025/03/tsasan shuurga.jpg

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

Хур тунадас орох газрууд,

13-14-нд шилжих шөнө Увс, Баян-Өлгийн нутаг, Ховд, Алтайн хойд, Завханы зүүн хэсгээр,

14-нд Завхан, Архангайн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Хөвсгөлийн өмнө хэсгээр,

14-15-нд шилжих шөнө Архангайн зүүн, Булганы өмнө, Өвөрхангайн хойд хэсэг, Дархан, Сэлэнгэ, Төв, Дундговийн нутгаар,

15-нд Төв аймгийн зүүн, Дорноговийн хойд, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 14-нд нутгийн баруун хагаст, 15-нд нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.