СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Завхан, Архангай, Өвөрхангай аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:tsasan shuurga/397416494_732652328889996_2233554488895111300_n copy.jpg

Өнөөдөр нутгийн баруун хагаст, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээ хаагдаж болзошгүйг анхааруулж байна.

Тодруулбал, өнөө шөнө Завхан, Архангай, Өвөрхангай, Төв, Булган, Орхон, Дархан, Сэлэнгэ, Дундговь аймгийн нутгаар, маргааш өдөр Хэнтий, Говь-Сүмбэр, Дорноговь, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна.