Н.Эрдэнэхүү: Шахмал түлшнээс болж элэгний шинэ вирус илэрсэн гэх мэдээлэл ХУДАЛ. Вирус амьд биет учир шахмал түлшнээс үүдэж бий болно гэж байхгүй

Нийгэм
Bolortuya
Унших: 1 мин
10
legacy:_shariljjj/NewFolder 1/373072414_882889983142210_6256456740656912181_n-1.png

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 16-ны өдөр цахим орчинд "5 орны лабораторид элэгний хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн вирусийг шинжлүүлэхэд шахмал түлшнээс үүдэлтэй шинэ төрлийн вирус илэрсэн. Энэхүү шинэ төрлийн вирусээр зөвхөн Монголчууд өвчилж байна" гэх мэдээлэл тархаад буй.

Тэгвэл бид ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүгээс дээрх асуудлыг тодруулахад "Худал мэдээлэл. Хувь хүн мэдээллийг мушгиж буруугаар бичсэн байсан. Хэдэн жилийн өмнө судалгаа хийгдэж байсан ч шахмал түлшнээс болж вирус үүссэн гэх мэдээлэл байхгүй. Вирус чинь өөрөө амьд биет шүү дээ. Яаж шахмал түлшнээс үүснэ гэж. Өмнө нь хийсэн судалгаагаар нүүрсний утаанаас шалтгаалж элэгний хавдар үүсэж байна гэх дүгнэлт бий" гэв.

legacy:_shariljjj/NewFolder 1/bb2fba10-755f-46a0-90b0-a9287c8c98f1.jpg

Цахим орчинд тархаад буй пост