Согтуугаар автомашин жолоодсон иргэний эрхийг 1 жилээр хасаж, 400,000 төгрөгөөр торгожээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:8  4/medee/ууу11.jpg

Цахим орчинд энэ сарын 16-ний өдөр "Согтуу 3 нөхөр хөдөө замд хөдөлгөөнд оролцож байна" гэх замын хөдөлгөөнд өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд нэн эрсдэлтэй үйлдэл гаргаж буй бичлэг нийтлэгдсэн.

Үүний дагуу Төв аймгийн цагдаагийн газраас тухайн тээврийн хэрэгслийг шалгахад жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь согтолт шалгах багажаар 3,43 хувийн согтолттой байсныг баримтжуулан зөрчил гаргасан жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1. дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасах, 400,000 төгрөгөөр торгож шийдвэрлэжээ.