Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Монгол, Оросын хил орчмоос 2477 тооны алтайн аргаль хонины тархац, байршлыг тогтоожээ
НийгэмUBn teamУнших: 1 мин
00

Монгол Улс, Оросын Холбооны улсын хил дамнасан бүс дэх “Алтайн аргаль хонины хяналт шинжилгээний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангахаар Монгол Улсын Сийлхэмийн нурууны БЦГ-ын “А”,“Б” хэсэг, түүний орчны бүс, ОХУ-ын Сайлюгемийн үндсэн паркийн хилийн бүс нутаг дэвсгэр дэх Алтайн аргаль хонины тооллогыг хийж дуусгажээ.
Хил орчмын Алтайн аргаль хонины тооллогын ажлыг ДБХС (WWF)-ийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Монгол Алтайн нурууны УТХГН-ийн хамгаалалтын захиргаа, Орчны бүсийн сумуудын байгаль хамгаалах нөхөрлөлүүдтэй хамтран гүйцэтгэсэн. Тооллогоор хил орчмын 111 цэгээс 2477 тооны Алтайн аргаль хонины тархац, байршил, тоо толгойг тогтоов.



