ЭСЯ: Монгол иргэд гар тээш, ачаандаа ангийн зориулалттай бууны сум тээвэрлээд саатуулагдах тохиолдол гарч байна

Нийгэм
Turbat
Унших: 1 мин
00
legacy:hyatad elchin said/_MPA6975.jpg

Манай улсын иргэд анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдлаасаа шалтгаалан БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ гар тээш, хувийн ачаандаа ангийн зориулалттай бууны сум тээвэрлэж байгаад саатуулагдан шалгагдах тохиолдол гарсаар байна.

Иймд БНХАУ-ын хилээр ангийн сум хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх үүднээс тус улсад зорчихдоо иргэн Та ачаа, тээшээ сайтар шалгах, хувийн хариуцлагаа нэмэгдүүлэхийг ЭСЯ-наас дахин анхааруулж байна.

БНХАУ-ын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлд зааснаар дээрх төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гурваас дээш жилийн ял оноодог болно.

Эх сурвалж: БНХАУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам