Өмнөговь аймгийн 1-р сургууль орчмын явган хүний гарцыг гэрэлтдэг болгожээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:hugjliin berhsheel/ХБХХЕГ/эмнэлэг/Ы1 (6).jpg

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх газраас Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургуулийн явган хүний гарцыг гэрэлтдэг болгох туршилтыг эхлүүлсэн бөгөөд одоогоор Баянзүрх дүүргийн 48, Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулиудын явган хүний гарцыг мөн гэрэлтдэг гарц болгон ашиглалтад оруулсан.

Тэгвэл энэхүү гэрлэн гарцыг орон нутгуудад мөн хэрэгжүүлж эхэлжээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас “Хас мета зам”, “Цэлмэг зам” ХХК-тай хамтран Даланзадгад сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн зүүн замын явган хүний гарцыг гэрэлтдэг гарц болгосон ба цаашид зам тээврийн осол ихээр бүртгэгддэг сургууль, цэцэрлэг орчмын гарцуудын гэрэлтүүлгийг хийхээр төлөвлөжээ.