Энэ сарын 27-ноос эхлэн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Энэ сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 03-ны өдрүүдэд "Гараас гарт" буюу малчдын махыг дундын зуучлалгүйгээр нийслэл хотын иргэдэд худалдах өргөтгөсөн худалдааг зохион байгуулах гэж буй. Тэгвэл махны өргөтгөсөн худалдааг доорх 11 байршилд зохион байгуулна. Үүнд,
Баянгол дүүрэг 6 дугаар хороо Улаанбаатар паласын хашаанд Архангай, Хөвсгөл аймаг
Баянзүрх дүүрэг Тэнгэр плаза худалдааны төв Хэнтий, Сүхбаатар
Баянзүрх дүүрэг Жуковын талбай Дорнод, Хэнтий
Чингэлтэй дүүрэг 2 дугаар хороо Тусгаар тогтолын талбайд Өвөрхангай, Төв,
Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын зам дагуу Ховд, Увс,
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Номин агуулах Булган, Говь-Алтай, Завхан аймаг
Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо "Лавай" худалдааны төв Дорноговь, Дундговь, Өмнөговь
Багануур дүүрэг Хэрлэн худалдааны төв Сүхбаатар аймаг
Налайх дүүргийн Налайх зах Дорнод, Говьсүмбэр
Хан -Уул дүүрэг 15 дугаар хороо Цэнгэлдэх хүрээлэн Бүх аймгууд
Сүхбаатар дүүрэг 14 дүгээр хороо Долоон буудал Хандгайт 30 дугаар гудамж



