А.Дуламсүрэн өсвөрийн жүдо бөхийн Азийн аварга боллоо

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:8  4/bayrjawhlan hu/Ы2 (1).jpg

Узбекистаны нийслэл Ташкент хотод жүдо бөхийн өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-17-нд болов. Тэмцээнд 15 орны 181 тамирчин хүч үзэхэд охидын 70 кг-ын жинд Монголын бөх А.Дуламсүрэн алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүллээ.

Тэрбээр шигшээ барилдаанд Казахстаны бөхийг даралтаар цэвэр ялсан бол энэ жинд хүрэл медалийг Энэтхэг, БНСУ-ын тамирчид авлаа.