Суудлын автомашин эвдэрч, осгох эрсдэлтэй байсан 5 хүнд тусламж үзүүлжээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:obeg/обег цасанд суух.jpg

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Бэхт багийн А0101 Улаанбаатар-Чойр чиглэлийн автозамд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин /5 зорчигчтой/ эвдэрч, зорчих боломжгүй болсон тул ОБГ-т ханджээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиж иргэн Б-ийн “Тоёота приус-30” загварын суудлын автомашинд зорчиж явсан осгох эрсдэлтэй байсан 5 иргэнийг Сүмбэр сумын төвд аюулгүй газарт авч ирж тусламж үзүүлсэн байна.