Нэгдүгээр сарын 1-нээс иргэдэд автобусаар үнэгүй зорчих карт тараана

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
70
legacy:autobus/258516129_4723425484385545_3436713533331570126_n.jpg
legacy:2025/01/автобус оюутан.jpg

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс иргэдэд автобусаар үнэгүй зорчих карт олгохоор болжээ. Тодруулбал, нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд, нийслэл хот 600 автобус авах олон улсын нээлттэй тендер зарлаж, ирэх оны нэгдүгээр сард оруулж ирэхээр төлөвлөж байгаа тухай Хотын дарга мэдэгдсэн.

Тэгвэл, тус автобусууд үйлчилгээнд гарч эхлэхээр буюу ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс иргэдэд зургаан сарын хугацаанд нийтийн тээврийн автобусаар үнэгүй зорчих эрхтэй карт тараахаар болсон байна.

Тухайн хугацаандаа, үйлчлүүлж байгаа иргэдийн тоог нарийвчлан гаргаж, нийтийн тээврийн компаниудад тус тоотой уялдуулж татаас олгодог болох аж.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Тэнэгтэхэд хязгаар үгүй ажээ.

  • З
    Зочин

    Гөө мөн идэх аргаа мөн ч нарийсгах юмаа . Нөгөөдүүл нь үнгүй гээд бодоод л өөрсдийнх нь татварын мөнгөөр л давсан татаас өгнө биз дээ

  • И
    иргэн

    Юм л бол тийм халамж олгоно тэрийг ч үнэгүй болгоно гэх юм. Өөр дорвитойхон шийдвэр гаргаж болдоггүй юм бхдаа

  • З
    Зочин

    эргүүнүүд одоо ч тоолж, тооцоолж болох олон арга байхад заавал үнэгүй болгох гэж тэнэгтэх юм. тоо боддог хэдэн пацанп жоохон мөнгө өгчихвөл ядах юмгүй гаргаад ирнэ. төр өөрөө учраа олохгүй мунгинаж байгаа бол

  • З
    Зочин

    энэ бүх тогтолцоог өөрчилж чадна гэж дарга болчихоод юун үнэгүй болгох яриад байгаа юм бэ, зөв голдролдоо арай гэж орох гэж байгаа тогтолцоог нураах нь уу, татвар төлөгч бидний мөнгийг та нар үнэгүй тараах нь уу. бид татвараа төлдөг хүмүүс төлбөрөө төлөөд аятайхан унаанд явмаар бна шүү

  • З
    Зочин

    Зайлаачээ хулгайчдаа

  • Z
    Zochin

    Юу вэ. Болиочээ. Энэ мөнгө тараадаг, үнэгүй юмнуудаа зогсоогоочээ.