ОБЕГ: Шуурганд төөрсөн 55 иргэнийг эрэн хайж байна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:tsasan shuurga/397416494_732652328889996_2233554488895111300_n copy.jpg

Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсны улмаас дээрх аймгийн 27 суманд 165 удаагийн дуудлагаар 307 хүн төөрсөн, сураггүй болсон. Тэгвэл Онцгой байдлын газрын алба хаагчид, нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд хамтран үүрэг гүйцэтгэж, 08:00 цагийн байдлаар 252 хүнийг эсэн мэнд оллоо.

Харин Дорноговь аймагт 15, Дорнод аймагт 3, Хэнтий аймагт 2, Сүхбаатар аймагт 35 буюу нийт 55 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.