Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын шүүх хурлыг энэ сарын 27-ны 10.00 цаг хүртэл хойшлууллаа

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:Ganhuyag ETT/252469484_1006307183247674_7116078189023643927_n.jpg

"Нүүрсний" гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч өмгөөлөгч нарын зүгээс хойшлуулах хүсэлт гаргасан.

Харин улсын яллагчийн зүгээс хурлыг хэвийн үргэлжлүүлэх санал гаргасан ч шүүх уг хүсэлтийг хэлэлцэж, хуралдааныг хойшлуулах шийдвэр гаргалаа.

Тодруулбал, энэ сарын 27-ны 10.00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн байна.