Г.Ганболд: Ковидын үед Норинко, Чалко хоёрын 100 машин өдөр шөнөгүй явж байсан. 1 машин 27 км газар 100 саяар явж байсан шүү дээ

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:nuursnii sonsgol/2 dahi/ф16.jpg

Хянан шалгах түр хорооноос зарласан нүүрсний хоёр дахь сонсгол эхний өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр, УИХ-ын гишүүн Г.Ганболд "Ковидын үед Норинко, Чалко хоёрын 100 машин өдөр шөнөгүй явж байсан. Тэр шийдвэрийг хэн гаргасан бэ гэдгийг асууя. 1 машин 27 км газар 100 саяар явж байсан шүү дээ" гэхэд АТҮТ-өөс дараах хариултыг өгөв.

Тодруулбал, "Ковидын үеийн ашигт малтмалын асуудлыг Боомтын зөвлөл зохион байгуулж ажиллаж байсан. С зөвшөөрлийн бичгийн хувьд ч Боомтын зөвлөлөөс ямар компанид, хэдийг олгохыг шийддэг байсан" гэлээ.