Увс аймгийн Зүүнговь суманд өнгөрсөн шөнө -49.4 градус хүйтэн хоножээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar uwul/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-1.png
legacy:tsag agaar uwul/Capture.JPG

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, шөнөдөө Завхан, Тэс голын хөндийгөөр -43...-48 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -35...-40 градус хүрч хүйтэрч байна.

Тухайлбал, өнгөрсөн шөнө Увс аймгийн Зүүнговь суманд -49.4 градус хоносон нь хамгийн хүйтэн байлаа хэмээн УЦУОШГ-аас мэдээллээ.

Ойрын гурав хоногт ихэнх нутгаар хүйтний эрч хэвээр байх ба Хэнтийн уулархаг нутгаар цас орж, салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр хүрч сэрүүснэ.

21-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна гэж УЦУОШГ-аас мэдээлэв.