Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ч.Сайнбилэг: “ЭТТ“ ХК-ийн олон улсын тендерт Оросууд ирээд “Баяр дарга манайхаар хийлгэнэ гэж хэлчихээд яагаад ингэж байгаа юм“ гээд учир зүггүй уурлаад гарсан байдаг
00

Хянан шалгах Түр хорооноос зохион байгуулж буй нүүрсний хоёр дахь шатны сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр, "ЭТТ" ХК-ийн ТУЗ-ийн дарга асан Ч.Сайнбилэг,
"2013 онд гаднын гэрээт олборлогчийг оруулж ирэх шаардлагыг дээрээс тавьсан юм шиг байна лээ. Ингээд судлахад ОУ-ын тендер зарлахад 4 компани орсон байна лээ. Гэтэл "Эрдэнэс Тавантолгой"-н олон улсын тендерт Оросууд орж ирээд "Баяр дарга аль дээр манайхаар хийлгэнэ гэж хэлчихээд яагаад ингэж байгаа юм" гээд учир зүггүй уурлаад гарсан байдаг" гэлээ.



