М.Батцэнд: Намайг 2013 онд “ЭТТ“ ХК-д ороход ачилтгүй, зогсонги байдалтай байсан. Тухайн үед орж байгаа машинууд нь хулгайн машин байна гэх яриа гардаг байсан

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:nuursnii sonsgol/2 dahi/battsend.jpg

Хянан шалгах Түр хорооноос зохион байгуулж буй нүүрсний хоёр дахь шатны сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр "ЭТТ" ХК-ийн Борлуулалтын албаны захирал асан М.Батцэнд, "Би 2013 онд "Эрдэнэс Тавантолгой" компанид орсон. Намайг ирэхэд компанийн борлуулалт зогссон, Чалкогоос болоод худалдан авалт, ачилт байхгүй зогссон байсан. 2012-2016 онд бууралттай байгаад 2016 оны 2-р улирлаас үнэ жаахан өссөн.

Бүгд Чалкогийн хүсэлтээр явдаг байсан. Тухайн үед орж байгаа машинууд нь хулгайн машин байна, нүүрс тээвэрлэж болдоггүй гэх яриа гардаг байсан" гэсэн юм.