Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
С.Энхболд: Бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг цахимаар ажиллуулах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулна
00

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд мэдээлэл өглөө.
Тэрбээр, "0-15 хүртлэх насны хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл эрсдэл өндөр байгаа гэдгийг онцлоод Эрүүл Мэндийн яамнаас бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг албан байгууллагууд цахимаар ажиллуулах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулна" хэмээн мэдэгдлээ.



