Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Б.Энхбаяр: Шинжээч нарын дүгнэлтийг битгий үгүйсгээд бай гэж би гишүүдэд дахин анхааруулж байна
00

Хянан шалгах Түр хорооноос зохион байгуулж буй нүүрсний хоёр дахь шатны сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой 6 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судалж буй.
Тэгвэл энэ үеэр Түр хорооны дарга Б.Энхбаяр "Шинжээч нарын дүгнэлтийг битгий үгүйсгээд бай гэж би гишүүдэд дахин анхааруулж байна. Өмнөх сонсголоор ЭТТ ХК-ийн санхүүгийн үзүүлэлтийг танилцуулж байхад гуравхан гишүүн сонсголд сууж байсан" хэмээсэн юм.



