Б.Серигжан: Норинкогийн гэрээг байгуулах үед оффтейк гэрээ байгуулах чиглэл өгч байсан

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:nuursnii sonsgol/2 dahi/серигжан.jpg

Хянан шалгах Түр хорооноос зохион байгуулж буй нүүрсний хоёр дахь шатны сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр,

М.Оюунчимэг, "Норинко интернэйшнл Кооперейшн" ХХК-ийн туслан гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээг авах гэхэд үнийн дүнг нууцалсан хуулбарыг шинжээч нарт ирүүлжээ. Яагаад ингэж нууцалсан юм бэ" гэх асуулт тавихад "ЭТТ" ХК-ийн борлуулалтын хэлтсийн дарга Б.Серигжан,

"Энэ гэрээг байгуулах үед МУ-ын вальютын нөөц нэлээн дундарсан байсан. ЗГ-аас хэрвээ бэлэн ам.доллараар санхүүжүүлбэл улсын вальютын нөөцөд сөргөөр нөлөөлөх магадлалтай гэж үзэж оффтейк гэрээг байгуулах чиглэл өгч байсан гэх мэдээлэл байна. Үүнээс илүү мэдээлэл надад байхгүй" гэх хариултыг өглөө.