Б.Энхбаяр: Б.Серигжан дарга “Би хөнгөлөлт үзүүлдэггүй“ гээд байсан чинь 76 сая долларын хөнгөлөлт үзүүлсэн байдаг

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:nuursnii sonsgol/e.jpg

Хянан шалгах Түр хорооноос зохион байгуулж буй нүүрсний хоёр дахь шатны сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр Түр хорооны дарга Б.Энхбаяр, "Б.Серигжан дарга ч "Би үнэ хариуцдаггүй, хөнгөлөлт үзүүлдэггүй" гээд байсан чинь 76 сая долларын хөнгөлөлт үзүүлсэн байдаг" гэсэн бол түүний хариуд,

"ЭТТ" ХК-ийн борлуулалтын хэлтсийн дарга Б.Серигжан, "Хөнгөлөлт үзүүлж байхад шийдвэр гаргах түвшний хүн биш байсан. Илүү мэдээлэл алга байна, уучлаарай" гэв.