Б.Энхбаяр: Ж.Батбаясгалан, М.Ганбаатар нар ирсэнгүй. Гэмт үйлдэл хийгээгүй бол зугтаад байх шаардлагагүй

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:batbayasgalan/_MPA1468.jpg

Хянан шалгах Түр хорооноос зохион байгуулж буй нүүрсний хоёр дахь шатны сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд гэрчээр дуудсан хэд хэдэн хүн ирээгүй байна. Тэгвэл үүнтэй холбогдуулан Түр хорооны дарга Б.Энхбаяр "Ж.Батбаясгалан, М.Ганбаатар нар ирсэнгүй. Гэмт үйлдэл хийгээгүй бол зугтаад байх шаардлагагүй. Эрх ямбыг нь эдлэх болохоор эдэлдэг. Ард түмний сонсголд дуудагдах болохоороо ЗУГТДАГ" гэв.