СОНСГОЛ: “Тавантолгой түлш“ ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Амарцэцэг нөхрийнхөө дансаар мөнгө авснаа тайлбарлав

Хянан шалгах Түр хорооноос зохион байгуулж буй нүүрсний хоёр дахь шатны сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголын үеэр хянан шалгагч "Тавантолгой түлш" ХХК-аас "Зерован" ХХК-д шилжүүлсэн 57.6 сая төгрөгийг "Тавантолгой түлш" ХХК-ийн Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Амарцэцэгийн нөхөр Ө.Ууганбаярын дансанд шилжүүлсэн талаар мэдээлсэн. Тэгвэл үүнд П.Амарцэцэг дараах хариултыг өгөв. Тодруулбал,
Б.Энхбаяр: Танай компаниас таны гарын үсэгтэйгээр 56.7 сая төгрөг гараад танай нөхрийн хадгаламжийн дансанд орчихсон байна гэдэгт та ямар тайлбар хийх вэ.
П.Амарцэцэг: Үнэхээр тэр үед авах программ олдоогүй. Худалдан авах ажиллагааны 10 сая дотроо байсан учраас программ худалдаж авсан.



