Т.Доржханд: Төмөр зам тавьсан бол нэг тонн нүүрсийг 8 доллараар зөөгөөд хамгийн багадаа 10 тэрбум долларыг олж авах байсан

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:nuursnii sonsgol/2 dahi/ф9.jpg

Хянан шалгах Түр хорооноос зохион байгуулж буй нүүрсний хоёр дахь шатны сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголын үеэр, УИХ-ын гишүүн Т.Доржханд, "З.Энхболд ч билүү нүүрсийг машинаар зөөвөл 10 мянган ажлын байр бий болгож байна, сайн байгаа биз дээ гэж байсан. Гэтэл бид төмөр зам тавьсан бол нэг тонн нүүрсийг 8 доллараар зөөгөөд хамгийн багадаа 10 тэрбум долларыг олж авах байсан. Энийг л жинхэнэ алдагдсан боломж гэж байгаа юм" гэв.