Б.Энхбаяр: Т.Бадамжунайгийн охин, Ж.Батбаясгалан хоёртой Тавантолгой түлш ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Л.Одхүүгийн эхнэр хамтран ББСБ эзэмшдэг

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
20
legacy:badamjunai/9655.jpg

Хянан шалгах Түр хорооноос зохион байгуулж буй нүүрсний хоёр дахь шатны сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголын үеэр, Түр хорооны дарга Б.Энхбаяр "Тавантолгой түлш ХХК-д шуудай нийлүүлсэн СБМ Хангай ХХК нь ТУЗ-ийн гишүүн Л.Одхүүгийн хамаарал бүхий компани. Л.Одхүүгийн эхнэрийн Алтанхот ББСБ-ын хувьцаа эзэмшигч нь Т.Бадамжунайгийн охин Б.Оюунбилэг, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан. Бүгд Т.Бадамжунайгаар холбогдож байна" хэмээв.