М.Оюунчимэг: Нүүрс баяжуулах, коксын үйлдвэрт зориулсан гэрээний мөнгөнөөс 43,2 тэрбум төгрөг “сох“ дутсан

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
20
legacy:nuursnii sonsgol/2 dahi/410188337_1088621938812666_2816569160293278852_n.png

Хянан шалгах Түр хорооноос зохион байгуулж буй нүүрсний хоёр дахь шатны сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна. Үдээс өмнө "Тавантолгой түлш" ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүгнэлтийг сонссон.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Нүүрс баяжуулах болон коксын үйлдвэрийн бүтээн байгуулалтад зориулж 113 тэрбум төгрөгийн гэрээ хийсэн байсан. Үүнээс 73 тэрбумыг мөнгөөр, 3 тэрбумыг нүүрсээр олгосон. 43.2 тэрбум төгрөг "сох" дутсан" гэв.