Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Т.Доржханд: Монголоос хамаагүй их баялагтай улс бол ОХУ
00

Хянан шалгах Түр хорооноос зарласан нүүрсний хоёр дахь шатны сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын талаар мэдээллийг сонсож буй. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Монголоос хамаагүй их баялагтай улс бол ОХУ. Гэтэл хойд хөршөөр дамжуулаад Монголын нүүрсийг Хятад руу зарна гээд хөгийн шийдвэр гаргасныг одоо харцгааж байна" хэмээв.



