Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
М.Оюунчимэг: Нүүрсний сонсголоор нүүрс тээвэрлэсэн машинуудаар нь Цагаанхадад ямар зодоон болж, яаж мөнгө угааж байсан нь ил болж байна
00

Хянан шалгах Түр хорооноос зарласан нүүрсний хоёр дахь шатны сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын талаар мэдээллийг сонсож буй.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, "Нүүрсний хоёр удаагийн сонсголоор нүүрс тээвэрлэсэн машинуудаар нь Цагаанхадад ямар зодоон болж, яаж мөнгө угааж байсан нь ил болж байна. Ингэж болохгүй л дээ. Энэ талаар ярих гэхээр нууц, гэрч нар нь ч ирээгүй байна" гэсэн юм.



