Б.Долгормаа: 13 хувийн хөнгөлөлттэй нүүрс авсан гэдэгтэй санал нийлэхгүй байна

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:nuursnii sonsgol/долгор.jpg

Хянан шалгах Түр хорооноос зарласан нүүрсний хоёр дахь шатны сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын талаар мэдээллийг сонсож буй. Энэ үеэр Түр хорооны даргын асуултад "Бодь Интернэйшнл" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа дараах хариултыг өгөв.

Б.Долгормаа: 13 хувийн хөнгөлөлттэй нүүрс авсан гэдэгтэй санал нийлэхгүй байна

Б.Энхбаяр: Танайх авсан нүүрсээ ямар үнээр борлуулж байгаа материалаа ирүүлсэн үү

Б.Долгормаа: Түр хорооноос нэмэлт материал шаардаагүй

Б.Энхбаяр: Та ярьж байгаа яриандаа хариуцлага хүлээнэ шүү. "Ямар ч хөнгөлөлтгүй, бүх материалаа ирүүлсэн" гэж ярилаа.