Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Н.Чулуунзагд: “Админерал“ ХХК Д.Амарбаясгалан бид хоёрт хамааралгүй. Тендерт ялахад нь дэмжлэг үзүүлсэн зүйл байхгүй
30

Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооны хоёр дахь шатны нээлттэй сонсгол өнөөдөр /2022.12.22/ тав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр дараах яриа өрнөв.
Б.Энхбаяр: Д.Амарбаясгалан даргыг гэрчээр дуудсан. "Админерал" ХХК түүний компани, Н.Чулуунзагдаар холбоотой гэдэг мэдээлэл цацагдаж байсан. Та үүнд ямар тайлбар өгөх вэ.
Н.Чулуунзагд: Хамааралгүй, тендерт ялахад нь дэмжлэг үзүүлсэн зүйл байхгүй. Улс төр сонгууль дөхчихсөн нэлээн өрсөлдөөнтэй болж байна. Өрсөлдөгчөө намнах технологиудын нэг нь л гэж харж байна.



