ШУУД: Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан хуулийн төслийг эсэргүүцэж, УИХ-ын даргад шаардлага өглөө

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Battulga/300A1297 copy.jpg

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эсэх асуудал УИХ-ын шатанд хэлэлцэгдэж буй. Тус хуульд заасан гадаадын хөрөнгө оруулагчдад газар ашиглуулах заалтыг Ардчилсан намаас эрс эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнөөдөр 12.20 цагт УИХ-ын дарга Г. Занданшатарт тус хуулийн төслийг эсэргүүцэж буй талаарх шаардах бичгээ биечлэн гардуулж өгсөн байна.