Х.Баттулга: Ч.Хүрэлбаатартай хувь хүний асуудал байхгүй

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Battulga Erunhiiluch/320416981_6004971129525703_915007626701399111_n.jpg

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эсэх асуудал УИХ-ын шатанд хэлэлцэгдэж буй. Тус хуульд заасан гадаадын хөрөнгө оруулагчдад газар ашиглуулах заалтыг Ардчилсан намаас эрс эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнөөдөр 12.20 цагт УИХ-ын дарга Г. Занданшатарт тус хуулийн төслийг эсэргүүцэж буй талаарх шаардах бичгээ биечлэн гардуулж өгсөн байна.

Улмаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Тодруулбал, "Та Ерөнхийлөгч байхдаа УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан маш олон хуульд хориг тавьсан байдаг. Одоо ч өргөн барьсан хуулийг нь эсэргүүцэж байна. Та хоёрын дунд ямар асуудал байдаг юм бэ" гэхэд "Ч.Хүрэлбаатартай хувь хүний асуудал байхгүй" хэмээлээ.