С.Бямбацогт: Алдаануудаа засаж, хөрөнгө оруулагчийг гадаадын, дотоодын гэж ялгахаа больж байгаа. Тиймээс энэ хуулийг хэлэлцэх ёстой

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Byambatsogt gishuun/жэгэ.jpg

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Хөрөнгө оруулалтын тухай хуульд олон сул тал, алдаанууд байсан. Энэ алдаануудаа засаж, хөрөнгө оруулагчийг гадаадын, дотоодын гэж ялгахаа больж байгаа. Тиймээс энэ хуулийг хэлэлцэх ёстой" гэх байр суурийг илэрхийллээ.