ЧУУЛГАН: Хөрөнгө оруулалтын тухай хуулиар АН-ын бүлэг 3 хоногийн завсарлага авлаа

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Chuulgan/chuulgan/ан бүлэг.jpg

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Харин энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал "АН хөрөнгө оруулалтын тухай хуулийн талд байнга зогсдог. Монгол Улсад орж ирж байгаа хөрөнгө оруулалтууд дандаа л АН-ын үед орж ирсэн байдаг. Монгол Улсын эрх ашгийн асуудлыг ярьж байгаа энэ үед ямар ч судалгаа тооцоогүй, сүржин мэдэгдэлтэй, асуудалд хайнга хандах нь буруу. Тиймээс АН бүлэг энэ хуульд завсарлага хүсэж байна" гэлээ.

Улмаар УИХ-ын дарга Г.Занданшатар ажлын гурав хоногийн завсарлага өглөө.