Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын шүүх хурал энэ сарын 15-нд болно

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Ayursaihan gishuun/370300695_258973506971702_6553479034270421390_n (2).png

"Нүүрсний" гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн сарын 27-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч өмгөөлөгчдийн хүсэлтийн дагуу хойшилсон билээ.

Улмаар энэ сарын 15-ны 09.00 цагт товлогдоод байгаа юм.

Сануулахад, шүүгдэгчдэд оногдуулсан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр болсон билээ.