Г.Занданшатар: Би хэнтэй уулзахаа хэнээр ч заалгахгүй

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Zandanshatar/4253453.jpg

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Би хэнтэй уулзахаа хэнээр ч заалгахгүй. Ард түмэнтэйгээ уулзаж, ярилцах ёстой. Нэг талыг баримталж, хүчээр шийдэхгүй. УИХ руу бүх хог, шүүмжлэлээ шилжүүлдгээ боливол таарна. УИХ-ын гишүүдийн эрх ашгийг хамгаалахын төлөө хатуу ярина шүү" хэмээн бухимдлаа.

Сануулахад, өнгөрсөн лхагва гарагт Ерөнхийлөгч асан Х.Баттулга түүнтэй уулзаж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг эсэргүүцэж, шаардлага өгсөн байдаг.