Б.Баярсайхан: Төрийн албан хаагчдыг нэг жилийн дотор уйгуржин монгол бичгээр бичиж, уншдаг болгож амжих уу гэдэг нь асуудал дагуулж байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин 5 сек
30
legacy:bayarsaihan gishuun/418201641_916260953429922_8306587503919747355_n copy.jpg

2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол хэлний тухай хуулийн хамгийн чухал заалт хэрэгжиж, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна. Үүнтэй холбогдуулан Монгол хэл, бичгийн асуудал шийдэл" Үндэсний чуулган болов.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.10 дахь заалтыг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар зөвлөмж, санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

Ажлын хэсгийн хүрээнд бид Монгол үндэстний нэгдмэл байдал, соёл, түүхийн оршин байх дархлаа, бичиг соёлын давтагдашгүй түүхэн хөгжлийн илэрхийлэл болох хэл, бичгийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлыг шуурхайлах ажлын хүрээнд тус чуулганыг зохион байгуулж байна.

“Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” үндэсний чуулганы үр дүнд гарах зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Их хурал, Монгол Улсын Засгийн газарт уриалахаас гадна Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргын хувьд байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд авч хэлэлцэн хэрэгжүүлэн ажиллах болно" хэмээсэн байдаг.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Т
    төрийн албан хаагч

    Одооноос эхлээд гудамж, талбай гэх мэтийн нэрийг үндэсний бичгээрээ бичиж,хүмүүсийн нүдэнд дасгаж байх хэрэгтэй шүү дээ.

  • Х
    хүн

    Ц.Дамдинсүрэн,Б.Осор нарын зөв бичгийн дүрэм өөрчлөгдөөгүй дээ.Баярсайхан гишүүн юу ярьчхав.

  • З
    Зочин

    Хэнд ч хэрэггүй ажил