Б.Баярсайхан: Сумын сургуулийн ариун цэврийн байгууламжийн суултуурыг хаалганд тулгаад барьчихсан байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:bayarsaihan gishuun/b5cc154e472b458ca8d854b1a726a95f copy.jpg

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц, үр дүнгийн талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонсов.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Сумын сургуулийн ариун цэврийн байгууламжийн суултуурыг хаалганд тулгаад барьчихсан байна. Хүүхэд суугаад бие засахдаа хаалгаа онгойлгох болчихоод байна. Ийм хөгийн, ичмээр ажил гүйцэтгэсэн компаниудаа хар жагсаалтад оруул, шалгаруулсан албан тушаалтнууд та нар алдаагаа өөрсдөө л зас" хэмээсэн юм.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Д
    Дахин хийлгээ харин зохих ёсоор хийтэлнь бүүмөнг

    Монголчуудын сэтгэхүй , чанар чансаа нь л тийм шүү дээ . Аль олигтойнууд нь гадагшаа гараад гадны иргэд болоод удаж байна даа . Тэндээ тэгээд оюуны чадвараараа гайхагддаг ихэнх нь . Харин монголд байгаанууд нь ийм л малнаас дор хүн сүгүүд . Жорлонгоо ч үндэслэлтэй зориулалтаар нь барьж чадахгүй, Хийсэн гээд авсан цалин мөнгийг нь буцааж ав!