Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЧУУЛГАН: Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг ХОЙШЛУУЛЛАА
10

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын хуулийг хэлэлцэх байсан ч хойшлууллаа. Учир нь УИХ-ын дарга Г.Занданшатар "Хөрөнгө оруулалтын хуулийг ард түмэн эсэргүүцэж байгаа учраас ХОЙШЛУУЛЖ байна. Хөрөнгө оруулалтын хуулийг эсэргүүцэж УИХ-д 156 албан бичиг, олон мянган хүний гарын үсэгтэй санал ирсэн" хэмээлээ.



