П.Ганзориг: Автомашины дугаар олгох хэмжээг 730 мянгаар хязгаарласнаар машинаасаа үнэтэй улсын дугаартай болж, авлига цэцэглэнэ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:ganzorig hun nam/416096312_1099829017821589_1105768720685618637_n copy.jpg

Сүүлийн өдрүүдэд нийтийн тээврийн маршруттай холбоотой асуудал олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй. Тэгвэл НИТХ дахь ХҮН намын бүлэг автомашины дугаар олголт, дугаарын хязгаарлалт болон нийтийн тээврийн автобусны маршрутын талаар мэдээлэл хийлээ.

ХҮН намын ЕНБД П.Ганзориг "Улаанбаатар хотод автомашины дугаар олгох дээд хэмжээг 730 мянгаар хязгаарлах гэж байгаа. Ингэснээр зохиомол эрэлт үүсч, улсын дугаарын үнэ тэнгэрт хадна. Машинаасаа үнэтэй улсын дугаартай болж, үүнийгээ дагаад авлига цэцэглэнэ. Мафи үүснэ" хэмээлээ.