П.Наранбаяр: Х.Нямбаатар гэдэг хүн ням гарагт дандаа иргэдийг цочроосон гэнэтийн шийдвэр гаргаж байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин
60
legacy:nyambaatar hotiin darga/dvs.jpg

Сүүлийн өдрүүдэд нийтийн тээврийн маршруттай холбоотой асуудал олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй. Тэгвэл НИТХ дахь ХҮН намын бүлэг автомашины дугаар олголт, дугаарын хязгаарлалт болон нийтийн тээврийн автобусны маршрутын талаар мэдээлэл хийлээ.

НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр "Бид захиргаадалтаас 1990 онд салсан гэж бодсон ч өнөөдөр бүх зүйлийг захиргааны, захиргаадалтын аргаар хэнээс ч асуухгүйгээр шийдэж байна. Нийслэлийн албан тушаалтнуудаас "Автомашины дугаар хязгаарлах шийдвэрээ эрх ашиг нь хөндөгдөж байгаа хэнээс асуусан юм" гэхээр "Шаардлагагүй. Захиргааны аргаар захиргаадаж хийх ёстой" гэж байна. Ардчилал хаачив аа...." Х.Нямбаатар гэдэг хүн ням гарагт дандаа иргэдийг цочроосон гэнэтийн шийдвэр гаргаж байна. Маршрут маш олон хүнийг бухимдуулж, чирэгдүүллээ. Энэ хүнд хариуцлага тооцох асуудлыг ярих ёстой" хэмээлээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Маш зөв дэмжиж бна. Машины наймаачид хоорондоо алалцахад бэлэн болчихоод бна. Дугаар хадгалж бсан нөхдүүд журам гарангуут дугаараа 5 саяд зарахаар тохиролцсон. Энэ шмйдвэрийг дэмжиж бнс Дугаар хадгалаагүй наймаачид машин зарагдахгүй болох нь гээд энэ шийдвэрийг эсэргүүцээд зодолдож алалцахдаа тулаад бна

  • З
    Зочин

    МАН-д сумтайбузар энэ амьтнаас өөр хүн байдаггүй л юм байх даа, үнэхээр хүний нөөцгүй нам нэртэй мангаруудын цугларалт юм даа

  • З
    Зочин

    ӨӨРСДӨӨ ХЭХРЭХ УНГАС АЛДАХААС ӨӨР НЭМЭРГҮЙ ОРКУУД АЖИЛ ХИЙЖ ЗҮТГЭЖ ЯВАА НЭГНИЙ ХЭМЛЭЖ ХАРААЖ ЗҮХЭЖ ТААШААЛ АВДАГ ЯМАР ЦАГ ГЭЭЧ ВЭ ХӨ

  • З
    Зочин

    Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

  • З
    Зочин

    Монгол Улсын Захиргааны ерөнхий хуульд хэм хэмжээний актын талаар зааж хуульчилж өгсөн шүү дээ. Энэхүү гэнэтийн шийдвэрүүд нь хууль зөрчсөн үйлдэл

  • З
    Зочин

    1.Маргааш тэгш сондгой 2.Маргааш хичээл онлайн 3.маргааш 27 мянга 4.маргааш 5сая торгоно 5.маргааш автус дамж Солиотой юм уу энэ нэг юм чинь