АЙЛЧЛАЛ: УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар нарын албаны хүмүүс БНХАУ-д Байнгын механизмын тавдугаар уулзалтад оролцож байна

Улс төр
Turbat
Унших: 1 мин 9 сек
00
legacy:munkhbaatar gishuun/ailchlal hyatad/420059961_246396875074428_8477768119891378040_n copy.jpg

БНХАУ-аас манай сэтгүүлч Б.Дарьсүрэн мэдээлж байна.

Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын байнгын уулзалтын механизмын тавдугаар уулзалт өнөөдөр /2024.01.24/ Бээжин хотноо эхэллээ. Уулзалтад УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга П.Анужин УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, С.Ганбаатар, Б.Бейсен, Д.Батлут нар оролцож байна.

legacy:munkhbaatar gishuun/ailchlal hyatad/420150387_753108013361183_6581605977115465088_n copy.jpg

Уулзалтаар нэгдүгээрт парламент, байнгын хороод хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, хоёрдугаарт худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагаа, гуравдугаарт ногоон хөгжил, цөлжилттэй тэмцэх чиглэлийн хамтын ажиллагаа, дөрөвдүгээрт эрчим хүч, хил боомтын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр энэ удаагийн зөвлөлдөх уулзалтыг хийж буй юм.

legacy:munkhbaatar gishuun/ailchlal hyatad/420088391_377169981670610_5203364078657796679_n copy.jpg

Монгол Улсын Их Хурал нь БНХАУ, ОХУ, Европын Холбоо зэрэг улс орнуудын хууль тогтоох адил байгууллагатай Байнгын уулзалтын механизмтэй бөгөөд тус уулзалтуудаар дамжуулж, хоёр орны хооронд чухал салбарын хамтын ажиллагааг цаашид хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцдог.

legacy:munkhbaatar gishuun/ailchlal hyatad/420144048_7144399548988590_3910819278205939507_n copy.jpg

2024 он хоёр орны харилцаанд онцлог жил болно. Тухайлбал, Дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жилийн ой, Монгол, Хятадын харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсний 10 жилийн ой, Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хооронд байнгын уулзалтын механизм байгуулагдсаны 10 жилийн ой тус тус тохиох юм.

legacy:munkhbaatar gishuun/ailchlal hyatad/419893564_749949756672164_437679091226491565_n copy.jpg